Saturday, March 26, 2011
Гар утсаа цахилгаанд залгахгүй цэнэглэнэ
LG компани Wireless Charging Pad шинэ бүтээлээ танилцуулж байна. Энэхүү цэнэглэгч нь цахилгаан эх үүсвэрт залгахгүйгээр гар утсаа цэнэглэх боломжийг eCoupled технологийн тусламжтай олгож байгаа юм. Олон өнгийн гэрэл бүхий диод нь гар утасны цэнэгийн түвшинг тодорхойлох аж.
“Google” дахин нэг ажилтнаа алджээ
Бриттани Бонет нь Google-ийн “Google TV” албаны бараа бүтээгдэхүүн сурталчилгааны менежерийн албыг багагүй хугацаанд хашиж иржээ. Харин саяхан хатагтай Бонет хувийн бизнес эрхлэхээр компаниа орхих гэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.
Тэрбээр өмнө нь Google Maps, Google Earth, iGoogle гэх мэт Google-ийн олон төслүүд дээр амжилттай ажиллаж байсан туршлагатай, шилдэг ажилчдын нэг юм. Ажиглагчдын таамаглаж байгаагаар хатагтай Бонет цаашид мобайл үйлчилгээний шинэ бизнесийг эхлүүлж магадгүй байгаа гэнэ. Гэвч Google-ийн хувьд дахин нэг туршлагатай ажилтнаа алдаж байгаа нь харамсалтай хэрэг болжээ.
Энэ бол миний анхны блог
Монголчууд бид интернэт ашиглан Дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхах боломжтой боллоо.
Ингэснээр бид бүхэн мэдээ мэдээллээс хоцрохгүй олон зүйлсийг сурч мэдэж байна.
Ингэснээр бид бүхэн мэдээ мэдээллээс хоцрохгүй олон зүйлсийг сурч мэдэж байна.
Subscribe to:
Posts (Atom)

