Saturday, March 26, 2011

“Google” дахин нэг ажилтнаа алджээ



    Бриттани Бонет нь Google-ийн “Google TV” албаны бараа бүтээгдэхүүн сурталчилгааны менежерийн албыг багагүй хугацаанд хашиж иржээ. Харин саяхан хатагтай Бонет хувийн бизнес эрхлэхээр компаниа орхих гэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.

    Тэрбээр өмнө нь Google Maps, Google Earth, iGoogle гэх мэт Google-ийн олон төслүүд дээр амжилттай ажиллаж байсан туршлагатай, шилдэг ажилчдын нэг юм. Ажиглагчдын таамаглаж байгаагаар хатагтай Бонет цаашид мобайл үйлчилгээний шинэ бизнесийг эхлүүлж магадгүй байгаа гэнэ. Гэвч Google-ийн хувьд дахин нэг туршлагатай ажилтнаа алдаж байгаа нь харамсалтай хэрэг болжээ.

No comments:

Post a Comment